Дүрмийн төсөлд зөвлөх үйлчилгээ авна /дулаан/

Дүрмийн төсөлд зөвлөх үйлчилгээ авна /дулаан/

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

“Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм” шинэчлэн боловсруулах төсөлд ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх инженер, мэргэжилтэн (дулаан)-үүдийг сонгон шалгаруулж хамтарч ажиллана. Сонирхож буй мэргэжилтэн доорх цахим хаягаар хүсэлтээ (товч намтрын хамт) 2026 оны 11 сарын 06-ны өдрийн дотор бидэнд ирүүлнэ үү.

info@meei.energy.gov.mn

Ажлын даалгавар татах

Зөвлөх нь ажлын даалгаварын дагуу дараах ажлыг гүйцэтгэнэ:

 

  1. Дэд бүтцийн сайдын 2003 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-д дүн шинжилгээ хийх.
  2. ОХУ-ын эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71384 дүгээр тушаалаар батлагдсан “Технической эксплуатации электрических станций и сетей российской федерации” дүрмийн
  • Цахилгаан станцын гидротехникийн байгууламжийн ашиглалтад тавих шаардлага
  • ГТБ-ийн механик төхөөрөмжийг ажиллуулахад тавих шаардлага
  • ГТБ-ийг хүйтний улиралд ажиллуулахад тавих шаардлага
  • Цахилгаан станцуудын ус хангамжийн ашиглалт, гидрологи, цаг уурын хангамж, усны горимын менежментэд тавих шаардлага
  • Гидротурбины агрегатуудыг ажиллуулахад тавих шаардлага
  • хүчний байгууламж дахь техникийн усан хангамжид тавих шаардлага
  • Түлш–тээврийн аж ахуйн ашиглалтад тавих шаардлага
  • Хатуу түлшийг ашиглах үед тавих шаардлага
  • Шингэн түлшийг ашиглахад тавих шаардлага
  • Шингэн түлшийг хүлээн авах, хадгалах, хийн турбин төхөөрөмж (ХТТ)-д шатаахад бэлтгэхэд тавих шаардлага
  • Тоос бэлтгэх төхөөрөмжийн ашиглалтад тавих шаардлага
  • Уурын ба ус халаалтын зуухны төхөөрөмжийн ашиглалтад тавих шаардлага
  • ДЦС-ын турбин болон хийн поршинт төхөөрөмжийн ашиглалтад тавих ерөнхий шаардлага
  • Уурын турбины төхөөрөмжийн ашиглалтад тавих шаардлага
  • Дулааны цахилгаан станцын блок төхөөрөмжүүдийн ашиглалтад тавих шаардлага
  • Эрчим хүчний объектын ус бэлтгэл ба ус-химийн горимд тавих ерөнхий шаардлага
  • Ус бэлтгэл ба усны нэмэлт боловсруулалтад тавих шаардлага
  • Уурын турбинтэй, хаягдлаар ажилладаг зуухтай ДЦС-ын ус-химийн горимд тавих шаардлага
  • Химийн хяналтад тавих шаардлага
  • Уур ба усны чанарын нормд тавих шаардлага
  • Үнс барих, үнс зайлуулахад тавих шаардлага
  • Станцын дулаанжуулалтын тоноглолын ашиглалтад тавих шаардлага
  • Металлын шинж, төлөвийн хяналтад тавих шаардлага
  • Цахилгаан станцын дулаан механикийн тоноглолын ашиглалтад тавих ерөнхий шаардлага
  • Хийн турбинт байгууламжийн (бие даасан болон уур-хийн хосолмол циклд ажиллах) ашиглалтын шаардлага

бүлгүүдийг бүхэлд нь орчуулж дүрмийн төсөл боловсруулах.

  1. ОХУ-ын эрчим хүчний сайдын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 511 дүгээр тушаалаар батлагдсан “Правил технической эксплуатации объектов теплоснабжения и теплопотребляющих установок” дүрмийн
  • Дулаан хангамжийн объект болон дулаан хэрэглэгчийн төхөөрөмжийн туршилт-тохируулгын ажилд тавигдах шаардлага
  • Халуун усны хуримтлуур савны ашиглалтад тавигдах шаардлага
  • Дулааны сүлжээний насос станцын ашиглалтад тавигдах шаардлага
  • Дулааны зангилааны ашиглалтад тавигдах шаардлага
  • Дулаан солилцуур аппаратын ашиглалтад тавигдах шаардлага
  • Дулаан хэрэглэгчийн төхөөрөмжийн ашиглалтад тавигдах шаардлага

бүлгүүдийг бүхэлд нь орчуулж дүрмийн төсөл боловсруулах