Дүрмийн төсөлд зөвлөх үйлчилгээ авна /Цахилгаан/

Дүрмийн төсөлд зөвлөх үйлчилгээ авна /Цахилгаан/

ТүгээхShare共有する공유하기PartagerTeilen

“Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм” шинэчлэн боловсруулах төсөлд ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх инженер, мэргэжилтэн (цахилгаан)-үүдийг сонгон шалгаруулж хамтарч ажиллана. Сонирхож буй мэргэжилтэн доорх цахим хаягаар хүсэлтээ (товч намтрын хамт) 2026 оны 11 сарын 06-ны өдрийн дотор бидэнд ирүүлнэ үү.

info@meei.energy.gov.mn

Ажлын даалгавар татах 

Зөвлөх нь ажлын даалгаварын дагуу дараах ажлыг гүйцэтгэнэ:

  1. Дэд бүтцийн сайдын 2003 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-д дүн шинжилгээ хийх.
  2. ОХУ-ын эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 71384 дүгээр тушаалаар батлагдсан “Технической эксплуатации электрических станций и сетей российской федерации” дүрмийн
  • Цахилгаан эрчим хүчний объект, тоног төхөөрөмжийг ашиглалтад хүлээн авах
  • Цахилгаан эрчим хүчний объектын техникийн засвар үйлчилгээ, түүнд тавих шаардлага
  • Диспетчерийн болон технологийн удирдлага, удирдлагын автоматжуулсан системийн техник хэрэгслийн ашиглалтад тавих шаардлага
  • Технологийн процессын удирдлагын системийн ашиглалтад тавих шаардлага
  • Генератор ба синхрон компенсаторын ашиглалтад тавих шаардлага
  • Цахилгаан хөдөлгүүрийн ашиглалтад тавих шаардлага
  • Хүчний трансформатор (автотрансформатор) ба шунтлэгч тосон реакторын ашиглалтад тавих шаардлага
  • Хуваарилах байгууламжийн ашиглалтад тавих шаардлага
  • Аккумляторын байгууламжийн ашиглалтад тавих шаардлага
  • 6 кВ ба түүнээс дээш  хүчдэлтэй 50 Гц давтамжтай хүчдэл тохируулах реактив чадал үйлдвэрлэх конденсаторын төхөөрөмжид тавих шаардлага
  • ЦДАШ-ын ашиглалтад тавих шаардлага
  • Цахилгаан дамжуулах кабель шугамын ашиглалтад тавих шаардлага
  • РХА-ийн төхөөрөмжийн ашиглалтад тавих шаардлага
  • Газардуулах байгууламжийн ашиглалтанд тавих шаардлага
  • Хэт хүчдэлийн хамгаалалтын ашиглалтад тавих шаардлага
  • Эрчим хүчний объектын гэрэлтүүлгийн ашиглалтад тавих шаардлага
  • Эрчим хүчний тосны ашиглалтад тавих шаардлага
  • Технологийн шуурхай удирдлага, зохион байгуулалтад тавих шаардлага
  • Шулуутгагч, гүйдэл хувиргагч (инвертер)-н ашиглалтад тавих шаардлага
  • Салхин цахилгаан станц (СЦС), нарны цахилгаан станц (НЦС)-ын ашиглалтад тавих шаардлага

бүлгүүдийг бүхэлд нь орчуулж дүрмийн төсөл боловсруулах.

  1. ОХУ-ын эрчим хүчний сайдын 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101 дүгээр тушаалаар батлагдсан “Правил организации технического обслуживания и ремонта объектов электроэнергетики Приказ Минэнерго” дүрмийн
  • Дулааны цахилгаан станцын тоног төхөөрөмж, барилга байгууламжийн техникийн үйлчилгээ, төлөвлөлт, бэлтгэл, засвар гүйцэтгэх болон засвараас хүлээн авах зохион байгуулалтын шаардлага
  • Усан цахилгаан станцын тоног төхөөрөмж, барилга байгууламжийн техникийн үйлчилгээ, засварын төлөвлөлт, бэлтгэл, гүйцэтгэл болон засвараас хүлээн авах зохион байгуулалтын шаардлага
  • Цахилгаан дамжуулах шугам (ЛЭП), дэд станцын тоног төхөөрөмжийн засварын төлөвлөлт, бэлтгэл, гүйцэтгэлийн зохион байгуулалтын шаардлага
  • РЗА төхөөрөмжийн техникийн үйлчилгээний зохион байгуулалтын шаардлага
  • СДТУ, дохиоллын төхөөрөмж, хэмжих хэрэгслийн техникийн үйлчилгээ ба засварын зохион байгуулалтын шаардлага

бүлгүүдийг бүхэлд нь орчуулж дүрмийн төсөл боловсруулах.