СТАНДАРТ, НОРМ НОРМАТИВЫН ХЭЛТЭС


        Монгол Улсын Засгийн газрын 360 дугаар тогтоол, Эрчим хүчний сайдын 20 дугаар тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор 2017 онд Стандарт, норм нормативын хэлтэс байгуулагдсан. Тус хэлтсийн үйл ажиллагааны зорилго нь эрчим хүчний салбарын стандарт, норм нормативын баримт бичиг боловсруулах, норм стандарттай холбоотой баримт бичгийн мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах явдал юм.

         Стандарт, норм нормативын хэлтэс нь Стандартын болон Норм норматив, тусгай зөвшөөрлийн гэсэн хоёр сектортой мэргэжлийн эрдэм шинжилгээний ажилтнуудаас бүрдэнэ.