Монгол улсын эрчим хүчний сайдын 2016 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 20 дугаар тушаалаар Хүрээлэнгийн дэргэдэх нормчлолын сангийн орон тооны бус удирдах зөвлөлийн ажиллах журам, бүрэлдэхүүнийг баталсан байдаг. Энэ зөвлөл нь эрчим хүчний салбарын нормативын баримт бичгийг боловсронгуй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд тусгагдсан зорилтот арга хэмжээг Засгийн газрын 2015 оны 360 дугаар тогтоолоор баталсан “Эрчим хүчний хөгжил, стратегийн болон нормативын баримт бичиг боловсруулах, эрчим хүчний үндэсний балансыг тооцоолохтой холбогдох зардлыг санхүүжүүлэх журам”-ын 3.1-д заасан зориулалтын дагуу эрчим хүчний талаарх төрийн бодлого, салбарын эрэлт хэрэгцээтэй нягт уялдуулан судалгааны байгууллагаас тухайн жилд хэрэгжүүлэхээр боловсруулсан нормативын баримт бичгийн төлөвлөгөөг батлах, түүнд нормчлолын сангаас санхүүжүүлэх зардлыг эцэслэн батлуулахаар салбарын төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэйгээр 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Tweet