ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, БОДЛОГО, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС


     Эрдэм шинжилгээ, бодлого, судалгааны хэлтэс нь эрчим хүчний салбарын ойрын болон дунд хугацааны, хэтийн хөгжлийн бодлого, стратеги хөтөлбөр боловсруулахад шаардагдах судалгааны материалд дүн шинжилгээ хийх, дүгнэлт, зөвлөмж, аргачлал гаргах, эрчим хүчний хэрэглээний таац, эдийн засгийн тооцоо, судалгаа, шинжилгээг шинжлэх ухааны үндэстэй боловсруулан гаргах, эрчим хүчний баланс боловсруулах, шинээр баригдах эрчим хүчний эх үүсвэрүүдийн ТЭЗҮ боловсруулах ажлуудыг гүйцэтгэдэг.      

        Эрчим хүчний бодлого, судалгаа болон эрчим хүчний хэмнэлт, үр ашиг, инновацийн судалгаа гэсэн хоёр сектортэй үйл ажиллагаагаа явуулж байна.