Усыг физик аргаар боловсруулах аппаратыг үйлдвэрлэх төслийн танилцуулга
Усыг физик аргаар боловсруулах төхөөрөмж үйлдвэрлэх инновацийн төслийн зорилго нь өндөр үнэтэй импортын бүтээгдэхүүнийг орлох бүтээгдэхүүнийг монголд үйлдвэрлэж, хэрэглээнд нэвтрүүлэх явдал юм.
Төслийн ач холбогдол
Шинэ технологийг бий болгож улмаар дулаан зөөгч шугам хоолойн зэврэлт бөглөрөлтийг бууруулан дулаан хангамжийн чанарыг сайжруулах
Импортоор авах өндөр үнэтэй металл эдлэлийг монголдоо үйлдвэрлэх
Тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгах, хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөө үзүүлэх
Ус цэвэрлэх төхөөрөмжийн үйлдвэрийн түүхий эд материал
Гадна корпус үйлдвэрлэхэд
- Зэвэрдэггүй ган/нерж/ хоолой.
- Зэвэрдэггүй ган шилжүүлэг
- Зэвэрдэггүй ган фланецууд
- Зэвэрдэггүй ган болт, гайк
- Нержийн электрод
- Туслах материалууд
Tweet