Эрдэм шинжилгээ бодлого судалгааны хэлтэс нь Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлыг 2012 оноос эхлэн боловсруулж ирсэн бөгөөд 2019 оны байдлаар хийгдсэн томоохон ТЭЗҮ боловсруулах төслүүдээс дурдвал:

  • “Сумын төвийн нэг маягийн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах” ажил

  • “ЭБЦТС-ний техникийн шинэчлэлийн урьдчилсан ТЭЗҮ” боловсруулах судалгаа

  • “БЗӨБЦТС-ний техникийн шинэчлэлийн урьдчилсан ТЭЗҮ” боловсруулах судалгаа

  • “Дундговь аймгийн төвд нарны сэргээгдэх эрчим хүч” төсөл, ТЭЗҮ

  • “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Овоот толгойн нүүрсний уурхайг түшиглэн баригдах 700 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц”-ын ТЭЗҮ

  • Амгалангийн ДС-ийг 50 МВт-аар өргөтгөх судалгаа болон урьдчилсан ТЭЗҮ

  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ны захиалгаар Өндөрхаан-Бэрх чиглэлийн 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг 110 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, 110 кВ-ын дэд станц барих ТЭЗҮ

  • Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ны захиалгаар “Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт шинэ станцаар өргөтгөх” ТЭЗҮ, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ 

  • Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх техник эдийн засгийн үндэслэл боловсруулах

  • Дулаан хоёрдугаар цахилгаан станцыг түшиглэн барих 100 МВт-ын дизель түлш, мазут, хийгээр ажиллах цахилгаан станцын урьдчилсан техник, эдийн засгийн харьцуулсан судалгааны ажил

  • “Зүүн хойд Азийн нэгдсэн сүлжээг сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж болон Монгол улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил” сэдэвт судалгааны ажил