Эрчим хүчний тусгай зөвшөөрөл гэж юу вэ?


Заавал мэргэжилийн болон дадлага туршлагатай хүмүүсээр ажил гүйцэтгүүлэх шаардлагатай,тусгай зориулалтын тоног төхөөрөмж ашиглан аюулгүй ажиллах дүрмийн шаардлагыг хангаж гүйцэтгэх ажилбаруудыг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж байгууллагууд гүйцэтгэдэг. Иймд "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийг 2001 онд Улсын Их Хурлаар баталсан. Үүнд эрчим хүчний салбарын ажил үйлчилгээ багтдаг. 2005 оны 11 сарын 27-нд шинэчлэгдэн Улсын Их Хурлаар батлагдсан "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн дагуу Эрчим хүчний салбарын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг барилгын байгууллага өгдөг байсныг болиулж, Эрчим хүчний салбар өөрөө олгодог болсон.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ЦАХИМ СИСТЕМ