Стандарт хэмжил зүйн газрын мэргэжилтнүүд ирж сургалт явууллаа
2017 оны 12 –р сарын 1-ны өдөр стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын ахлах мэргэжилтэн, Эрчим хүчний стандартчиллын техникий хорооны нарийн бичиг Г.Эрдэнэбилэг “Эрчим хүчний салбарын стандартчиллын өнөөгийн байдал” сэдвээр сургалт явуулж Монгол улсын стандартын тогтолцооны талаар танилцуулсан юм. Үүний дараагаар Стандарт хэмжил зүйн газрын “Стандарт мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төв”-ийн ахлах мэргэжилтэн Г.Батцэнгэл техникийн зохицуулалт болон стандартын талаар дэлгэрэнгүй сургалт явууллаа.
Засгийн Газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь анх 1923 онд Жин хэмжүүрийн товчоо нэртэйгээр байгуулагдсанаас хойш өдгөө Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитийн газар, Тамгын газар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Итгэмжлэлийн газар, Үнэт металлын сорьцын хяналтын газар, Бүтээгдэхүүн тогтолцооны баталгаажуулалтын газар, Хэмжил зүйн хүрээлэн, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газар, Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын алба, Стандартын мэдээлэл лавлагаа сургалтын үндэсний төв гэсэн үндсэн 9 нэгж, 1 алба мөн орон нутгийн 20 аймагт салбар хэлтэстэй, нийт 420 гаруй ажилтан, албан хаагчид бүхий Засгийн Газрын тохируулагч агентлаг болтлоо хөгжлийн олон үеийг туулж ирсэн 90 гаруй жилийн түүхтэй байгууллага юм.
Монгол улсад “Цахилгаан техникийн комисс” 1979 оноос “IEC”-г төлөөлөөд ажиллаж эхэлсэн байдаг. Үүний дараа Цахилгаан техникийн үндэсний комис нь 2015 оноос цахилгаан техникийн үндэсний хороог байгуулснаар статусаа дээшлүүлэн ажиллаж байгаа юм. Ингэснээр дахин 200 Европийн стандарт авах боломжтой болсон. Өмнөх жилүүдэд авсан стандартууд нь одоогийн байдлаар ихэнх нь Монгол улсад амжилттай нэвтрүүлээд байгаа гэв.