Техникийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа


Монгол улсын “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ба Солонгос улсын “Туршилтын лаборатори” нь хооронд харилцан итгэлцлийн хүрээнд бизнесийн  харилцан холбоог хүлээн зөвшөөрөн санамж бичиг байгууллаа.

Монголын “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-г төлөөлөн тус хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал, тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн мэргэжилтэн Б.Саруултөр , Солонгос улсын Туршилтын Лабораторыг төлөөлөн Ким Жо Чиёог нар тус тус оролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Монгол улсын насжилт ихтэй тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг сайжруулах, цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны төслүүдийг хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд харилцан хувь нэмэр оруулах гэх мэт олон төрлийн нааштай үр дүнд хүрэх боломжтойг онцоллоо.