Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-тэй танилцлаа


 

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  ЭХЭЗХүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцав.

Хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал байгууллагынхаа үйл ажиллагаа, төлөвлөгөөний дагуу хийгдэж буй ажил,  төслүүдийн талаар танилцууллаа.
Үүнд
60 жилийн түүхт манай байгууллагын Архивын сан хөмрөгийн материалууд болох 1975 оны "Орчин үеийн эрчим хүчний бүтцийн талаарх товч лавлах", 1975 оны Туул голын дээр баригдах Усан цэнэгт Цахилгаан станцын талаарх судалгаа" зэрэг материалуудыг танилцуулаад  БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны 129 дүгээр тогтоолоор баталсан "Сэлэнгэ мөрний сав газар усан цахилгаан станц барих боломжийг урьдчилан судлах, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах" төслийн ЗХУ-ын "Ленгидпроект" институт-д боловсруулсан ТЭЗҮ тайланг үзүүллээ. Энэхүү тайлан нь тухайн үедээ  анхан шатны тоон үзүүлэлтээс өгсүүлээд гидрогеологи, геодиз топографийн хайгуулын мэдээлэл, эрчим хүчний баланс зэрэг судалгааны ажлууд хийгдэж Сэлэнгэ мөрний хөндийн доод хэсэгт гидро зангилааны усан түрлэгийн байдлыг тодруулах туршилтын ажил хүртэл хийгдэж байсанч усан цахилгаан станц барих техник эдийн засгийн үндэслэл боловсруулах хэмжээнд хүрсэн цогц баримт бичиг болж чадаагүйн улмаас гадны хөрөнгө оруулалтаар бариулах асуудал шийдэгдэлгүй зогсонги байдалд орж байсан тухай танилцуулаад энэхүү  Сэлэнгэ мөрөн дээр баригдах Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нарийвчилсан техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад шаардагдах хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдвэрлэж, эрчим хүчний системд суурь болон оргил ачааллын горимд ажиллахаар төлөвлөн, уг төслийг хэрэгжүүлэх талаар дорвитой арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар дуулгасан юм.

Захирал М.Түмэнжаргал нь цааш нь үргэлжлүүлэн 90 он гарснаас хойш өнгөрсөн жилүүдэд энэхүү Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн гэх байгууллагын хүнд үеийг даван туулахад гол хүчин зүйл болж авч явж байсан Зураг төслийн хэлтсийг дурдаад цаашид зураг төслийн чиглэлээр 110кВ болон түүнээс дээш хүчдлийн түвшинд үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ илэрхийлсэн юм.
Дараагаар нь одоогоор хийгдэж буй норм нормативын бичиг баримтууд мөн стандартууд боловсруулах үйл ажиллагааны тайлан гүйцэтгэл болон ирэх оны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын талаар танилцуулаад энэ оны эхэнд ЭХЯ-ны захиалгаар хийгдэж дууссан Эрчим хүчний барилга байгууламжийн нэгж хүчин чадлын жишиг үнэ боловсруулах" төслийн эцсийн шат болох ЭХСайдын зөвлөлөөр орох дутуу байгаа талаар тус тус мэдэгдсэн юм.
 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  хүрээлэнгийн ажилтнуудтай танилцаж, “Эрчим хүчний салбарын уураг тархи болсон энэхүү хүндтэй албанд зүтгэж буй  эрдэмтэн мэргэжилтнүүд та бүхний ур чадвар, мэдлэг, байнга өндөр түвшинд байх ёстой”  хэмээн урмын үгэндээ онцгойлон хэллээ.   


Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн-н талаар бусад мэдээллийг http://vip76.mn/u/12