Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 38 дугаар зарлигаар Эрчим хүчний салбарын инженер техникийн ажилтан, албан хаагчид Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаалаа. Эрчим хүчний салбарын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, мэдлэг оюунаа зориулсан эрхмүүдэд Сайд Ц.Даваасүрэн шагналыг нь гардуулж, баяр хүргэсэн юм.

Манай “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-аас Эрчим хүчний хэмнэлт, инновацийн секторын эрхлэгч Ц.Болддорж нь "Хөдөлмөрийн хүндэт медаль" -аар шагнагдсан юм.

Эрчим хүчний тэргүүний ажилтан зөвлөх инженер  Ц.Болддорж нь 1989 онд ОХУ-ын Свердловск хотод Уралын Политехникийн Дээд Сургуулийг Өндөр хүчдлийн цахилгаан аппаратын зохион бүтээгч инженер мэргэжлээр суралцаж төгсөж ирээд 1996 он хүртэл Говь-Алтай аймгийн эрчим хүчний үйлдвэрт цахилгаан тоноглолын инженер, 2000 он хүртэл Говь-Алтай аймгийн захиргаанд Дэд бүтцийн асуудал хариуцсан түшмэл, эрчим хүчний бодлого зохицуулалт хариуцсан түшмэл, 2006-2011 онуудад Тайширын усан цахилгаан станцын төсөл, захиргаанд Ерөнхий инженерээр, 2011-2012 онд Эрчим хүчний газрын Техник хяналтын хэлтэст цахилгаан эрчим хүчний хяналтын улсын байцаагчаар, 2012-2014 онд Эрчим хүчний хөгжлийн төвийн Хөгжлийн судалгааны хэлтэст ахлах инженерээр, 2014 оноос тус Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Эрчим хүчний хэмнэлт, инновацийн секторын эрхлэгчээр ажиллаж байгаа юм.