Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын хурал соёлын төв өргөөнд болж өнгөрлөө

 

Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойн баярын хурал  2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Соёлын төв өргөөнд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын төлөөлөл болон салбарын үе үеийн сайдууд, хөдөлмөрийн баатрууд, инженер техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд зэрэг нийт 1200  орчим төлөөлөгч оролцлоо.

Эрчим хүчний сайд П.Ганхүү баярын хурлыг нээж, тус салбарын түүхэн  хөгжил, эдүгээ үеийн бүтээн байгуулалт болон хэтийн төлвийн талаар илтгэл тавилаа. Баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын мэндчилгээг биет төлөөлөгчид нь танилцуулав.

 

 

 

Баярын хурлын индэрт :

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Эрчим хүчний сайд П.Ганхүү;

Улсын их хурлын гишүүн, Улсын их хурлын байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга;

Улсын их хурлын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар;

Улсын их хурлын гишүүн Л.Мөнхбаатар;

Эрчим хүчний яамны  дэд сайд Т.Гантулга;

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан;

1960-1968 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин;  

1976-1985 онд Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан П.Очирбат;

1990-1996, 2000-2004 онд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Б.Жигжид;

1985-1990 онд Хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан С.Батхуяг;

1998-2000 онд Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан Г.Батхүү;

2004-2006 онд Түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Т.Очирхүү;

2008-2012 онд Эрдэс баялаг эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Д.Зоригт;

2012-2014 онд Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпил;

Монгол Улсын тамгын газрын дэд дарга Б.Саруул;

Улсын их хурлын даргын зөвлөх Ж.Мөнхжаргал;

Монгол Улсын ерөнхий сайдын зөвлөх Г.Гангамөрөн;

Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл болж, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Эрчим хүчний  салбарын ахмад ажилтан С. Балдорж;

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Эрчим хүчний салбарын ахмад ажилтан Сэдбазар;

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Эрчим хүчний салбарын ахмад ажилтан П.Дамбийбазар нарыг урьсан байв.

1960-1968 онд Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх  түүхэн ажлын эхлэлийг тавих нөр их үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан  манай ахмадуудын нэгэн болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин Эрчим хүчний салбар цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, салбарын нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлэв. 

Мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, 1976-1985 онуудад Түлш Эрчим хүчний үйлдвэрийн  сайдаар ажиллаж байсан П.Очирбат, Үндэсний Аудитын  газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, УИХ-ын гишүүн асан А.Тлейхан нар баярын мэндчилгээ дэвшүүлж үг хэллээ.

 

 

 

Эрчим хүчний салбарын 95 жилийн ойн баярын үйл ажиллагаа хүндэтгэлийн тоглолт /концерт/-оор өндөрлөв.