Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн спортын дөрвөн төрөлт тэмцээн уралдаан зохион байгууллаа.
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн жил бүр нийт ажилтнуудынхаа дунд спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Энэ намрын спортын арга хэмжээг байгууллагын нийт ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, бие бялдрыг чийрэгжүүлэх, спортын ур чадварыг ахиулах зорилготойгоор зохион байгуулав.
Хүрээлэнгийн ажилтнууд 4 баг болон “Воллейбалл”, “Боулинг”, “Сагсан бөмбөг”, “Теннис” гэсэн төрлүүдээр өрсөлдөж, идэвхтэй оролцсон ба тэмцээн сонирхолтой болж өнгөрлөө.
Боулингийн төрөлд Захиргаа удирдлагын хэлтэс, спортын бусад төрлүүдээр Стандарт, норм нормативын хэлтэс тус тус түрүүлж, нийт дүнгээрээ Стандарт норм нормативын хэлтэс тэргүүн байрыг эзэллээ
Энэхүү тэмцээний гол зорилго нь нийт ажилчид албан хаагчдын эрүүл биеийг чийрэгжүүлэхэд чиглэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.