Норм нормативын зураг авалтууд үргэлжилж байна.
Эрчим хүчний яамны захиалгаар хийгдэж буй “Дулаан дамжуулах шугамын засварын ажлын суурь норм, технологийн карт шинээр боловсруулах”, “Цахилгаан дамжуулах шугамын угсралтын ажлын суурь нормыг шинэчлэх, технологийн карт боловсруулах” төслүүдийн хүрээнд ажлын зураг авалт, бичлэг хийх ажлууд үргэлжлэн хийгдэж байна.
“Дулаан дамжуулах шугамын засварын ажлын суурь норм, технологийн карт шинээр боловсруулах” төслийн хүрээнд Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр “Монгол менежмент” ХХК-ий хариуцан гүйцэтгэж байгаа 12а магистралийн 2ф 500мм голчтой 150 метр хос шугамыг 2ф 600мм голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлын явцад хийгдэж буй үл хөдлөх тулгуур угсрах ажлын зураг авалтыг тус хүрээлэнгийн Стандарт, норм нормативын хэлтэсээс хийж эхлээд байна.
Мөн Чингэлтэй дүүргийн 6-р хороо “Баян бүрд” төвийн зүүн талд “Гом илч” ХХК-ий гүйцэтгэж буй насос станц №2-ын хос 160 метр урттай ф 500 мм голчтой шугамыг шинэчлэн солилтын явцад дээрх зураг авалтын ажил хийгдсэн болно.
“Цахилгаан дамжуулах шугамын угсралтын ажлын суурь нормыг шинэчлэх, технологийн карт боловсруулах” төслийн хүрээнд Эрчим хүчний яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэр дээр хийгдэж эхлээд байгаа “Гэр хорооллын хүчдэлийн уналттай болон шинэ суурьшлын бүсийн гэр хорооллын айл өрхийг цахилгаан хангамжаар хангах ажил”-ын явцад П маягийн трансформаторын дэд станцыг шинээр босгох ажлын зураг авалтуудыг хийж гүйцэтгээд байна
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Стандарт, норм нормативын хэлтэс