Манай хүрээлэн БНСУ-н Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй 3 дахь удаагийн хамтарсан сургалт семинар зохион байгуулав
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь Солонгос Улсын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнтэй 2013 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хамтын ажиллагааны хүрээнд “Development of cooperation between KEEI and MEEI” 3 дахь удаагийн зөвлөлдөх семинар 2017 оны 6-р сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэхүү семинарт БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч Пак Жоо-Хёон / Mr. Park Joo-Heon / , Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ким Кунг Сол / Mr. Kim Kyung Sool /, Эрдэм шинжилгээний ажилтан Лий Бон Хэй / Ms. Lee Bo Hye /, Эрдэм шинжилгээний ажилтан Шин Донг Хёон / Mr. Shin Dong Hyun/ нар болон мөн дээрх хүрээлэнгийн Олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны группийн Ерөнхий захирал Пак Ёонгдук / Mr. Pak Yongduk / нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөлдөх семинарын арга хэмжээнд Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал хүрээлэнгийн ерөнхий танилцуулга, бүтэц зохион байгуулалт цаашдын бодлогын талаар, мөн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Улам-Оргил энергийн балансын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар, Эрдэм шинжилгээ бодлого, судалгааны хэлтсийн дарга Р.Батмөнх эрчим хүчний хэмнэлтэд аудиторын гүйцэтгэх үүргийн талаар тус тус илтгэл тавьж оролцов.
Мөн Эрчим хүчний сайдын зөвлөх П.Товуудорж, Эрчим хүчний зохицуулах хорооны зах зээлийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Л. Жамбаа, Салхин цахилгаан станцын ассициацийн гүйцэтгэх захирал Э. Мягмардорж, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн М. Бум-Аюуш нар оролцож, Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах менежер Б. Ерөн-Өлзий “Эрчим хүчний талаарх Монгол улсын төрийн бодлого” сэдэвт илтгэлээр, Эрчим хүчний зохицуулах хорооны эрчим хүчний хэмнэлтийн газрын дарга Ц. Атаржаргал “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль түүний хэрэгжилт” сэдвээр илтгэл тавилаа.
Тус сургалтыг зохион байгуулах ажлын хэсэгт хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ч.Улам-Оргил, эрдэм шинжилгээ бодлого судалгааны хэлтсийн дарга Р.Батмөнх, ажилтан Б.Саруултөр, ажилтан Л.Замбага, гадаад харилцааны мэргэжилтэн С.Сайнзориг, ерөнхий нягтлан С.Хангал-эрдэнэ, стандарт, норм нормативын хэлтсийн дарга Р.Энхтүвшин, мөн хэлтсийн ажилтан О.Батсайхан, тусгай зөвшөөрөл хариуцсан ажилтан Ж.Бадамлянхуа нар оролцов.