Дуудлагын худалдааны зар мэдээ
ТӨБЗГ-ын 2023 оны 12-р сарын 13-ны өдрийн 680 дугаар тогтоолын дагуу “Volkswagon.Passat” автомашиныг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
- Дуудлагын худалдааны ерөнхий мэдээлэл
Дуудлагын худалдааны хэлбэр |
Нээлттэй |
Хөрөнгийн нэр |
Volkswagon.Passat, 2013 он |
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2024 оны 05-р сарын 08-ны өдрийн 14 цагт |
Дуудлагын худалдаа болох газар |
Улаанбаатар хот 19-р хороо Чингүнжавын гудамж “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын өөрийн байр |
Худалдах доод үнэ |
5,000,000 /Таван сая/ төгрөг |
Дуудлагын худалдаанд тавих дэнчингийн хэмжээ |
Худалдах доод үнийн 10 хувь буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөг |
Ялсан этгээдийн тогтоох журам |
Үнэ хяалцсан ялагч нь хамгийн өндөр санал болгосон этгээд байна. |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Гэрээг ажлын 3 хоногийн дотор байгуулна. Худалдан авагч нь дуудлага худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
Дэнчинг байршуулах данс |
Хүлээн авагч хуулийн этгээд: Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн Дансны дугаар: 5173077945 Дансны нэр: Хаан банк |
- Дуудлагын худалдаанд хүсэлт ирүүлэх, оролцогчийг бүртгэх
Дуудлагын худалгаанд оролцох хүсэлтийн маягтыг зөв, цэвэр бөглөж, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /хуулийн этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбарын хамт 2024 оны 05-р сарын 08-ны өдрийн 1300 цаг хүртэл “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд хүлээн авна. Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авч бүртгэх, үнэ хаялцуулах ажиллагаанд оролцуулах боломжгүйг анхаарна уу.
- Худалдах хөрөнгийн талаар мэдээлэл авах
Дуудлагаар худалдах хөрөнгийг “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын байранд очиж үзэж болох бөгөөд хөрөнгийн талаарх мэдээллийг 77102626, 99717702 утсаар авна уу.