“Ногоон Ази, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэг

БНХАУ-ын Жиангсу мужийн Сузоу хотноо Үндэсний эрчим хүчний газар, Олон улсын эрчим хүчний агентлагтай хамтран 2023 оны 09 дүгээр сарын 5-7-ний өдрүүдэд Эрчим хүчний шилжилт 2023 олон улсын форумыг зохион байгуулсан. Олон улсын форумын хүрээнд 6 чиглэлээр салбар хуралдаанууд зохион байгуулсан бөгөөд тус хүрээлэнгийн захирал М.Түмэнжаргал “Ногоон Ази, нүүрстөрөгчийн ялгарал багатай хөгжил” сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт илтгэл тавьж оролцлоо.