Сонгон шалгаруулалтын зар
Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн нь Эрчим хүчний яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан технологийн сантай байгуулсан (ШУУЗ-2022/293) гэрээт ажлыг гүйцэтгэх ажлын хүрээнд “Монгол улсын түлш, эрчим хүчний 2020 оны баланс боловсруулах” Шинжлэх ухаан технологийн захиалгат төслийн ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдтэй хамтран ажиллах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тул дээрх зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх чадамж бүхий сонирхож буй хуулийн этгээд нь 2023 оны 04-р сарын 28-ны дотор тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн даргын enkhtuvshin@meei.energy.gov.mn цахим хаягаар ажил гүйцэтгэх чадамж бүхий мэдээллийг холбогдох хүсэлтийн хамт ирүүлж хамтран ажиллахыг урьж байна.
Тодруулга мэдээллийг 99062497 утсаар авах боломжтой.