Дүрмийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг
“Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийг манай хүрээлэн дээр шинэчлэн боловсруулж байна.
Тус хүрээлэнгийн дэргэдэх Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлаар дүрмийн төслийг хэлэлцүүлж дэмжигдсэн бөгөөд салбарын байгууллагуудын дунд нээлттэй хэлэлцүүлэх шийдвэр гарсан.
Иймд дүрмийн төслийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр нээлттэй хэлэлцүүлэх гэж байгаа тул доорх цахим холбоосуудаар нэвтрэн дүрмийн төсөлтэй танилцан цахим хаягаар саналаа ирүүлж, хэлэлцүүлэгт оролцоно уу.
1.Танилцуулга:
2.Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрмийн төсөл:
Хэлэлцүүлэг зохион байгуулах хугацаа: 2023.03.31, 10:00 цаг
Хэлэлцүүлгийн үргэлжлэх хугацаа: 3 цаг
Хэлэлцүүлэг зохион байгуулагдах хэлбэр: Цахим хэлбэрээр зохион байгуулна.
№ |
Асуудал |
Албан тушаал |
Хугацаа |
1 |
Нээлтийн үг |
ЭХЭЗХ |
10 мин |
2 |
“Эрчим хүчний тоног төхөөрөмж байгууламжийн техник ашиглалтын дүрэм”-ийн төслийн танилцуулга |
"ЭХЭЗХ"-ийн СННХ-ийн ИТА Ц.Өлзийбадрах |
0-15 мин |
3 |
Дүрмийн төслийн 1-р бүлгийг хэлэлцэх: Ашиглалтын зохион байгуулалт (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
4 |
Дүрмийн төслийн 2-р бүлгийг хэлэлцэх: Дэвсгэр нутаг, үйлдвэрлэлийн барилга ба байгууламж (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
5 |
Дүрмийн төслийн 3-р бүлгийг хэлэлцэх: Усан техникийн байгууламжууд ба тэдгээрийн механик тоноглол, усан техникийн барилга байгууламж (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
6 |
Дүрмийн төслийн 4-р бүлгийг хэлэлцэх: Цахилгаан, дулааны станц ба дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглол (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
7 |
Дүрмийн төслийн 5-р бүлгийг хэлэлцэх: Цахилгаан станц ба шугам сүлжээний цахилгаан тоноглол (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
8 |
Дүрмийн төслийн 6-р бүлгийг хэлэлцэх: Диспетчерийн шуурхай удирдлага (Асуулт, хариулт) |
Ажлын хэсэг |
10-30 мин |
Цахим хаяг: ulziibadrakh@meei.energy.gov.mn
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, ЭХЭЗХүрээлэнгийн байр
Холбоо барих утас: 77102266, 99070629