ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ нь Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц төслийн техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан БНХАУ-ын стандарт, нормативын баримт бичиг нь Монгол Улс болон олон улсын ижил төстэй стандарт, нормативын баримт бичигтэй дүйцэх эсэхэд дүгнэлт гаргах хуулийн этгээд, зөвлөх багийг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх баг нь зөвлөх инженертэй, хуулийн этгээд нь тусгай зөвшөөрөлтэй байх бөгөөд усан цахилгаан станцын техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулж байсан ажлын туршлагатай, англи хэлний ахисан түвшиний мэдлэгтэй байх шаардлагатай.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвлөх баг, хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний ажлыг гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг ирүүлнэ.

Зөвлөх үйлчилгээний үнийн санал болон холбогдох материалыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цагаас өмнө ankhtuya@meei.energy.gov.mn хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд хүлээн авна.

Жич: Холбогдох стандарт, нормативын баримт бичигтэй http://www.meei.energy.gov.mn/news/244 холбоосоор орж танилцах бөгөөд нэг нүүр материалыг 11606 төгрөгөөр тооцож, зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

 

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН ХҮРЭЭЛЭН ТӨААТҮГ

ХАЯГ: 16066 УЛААНБААТАР ХОТ, БАЯНГОЛ ДҮҮРЭГ,

19 ДҮГЭЭР ХОРОО, Х.ЧИНГҮНЖАВЫН ГУДАМЖ,

АЖЛЫН УТАС: 77102266