“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ нь дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна

 

Ажлын байрны нэр: Эрдэм шинжилгээний ажилтан

Ажлын байрны үндсэн үүрэг:

  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг мэргэжлийн өндөр түвшинд, өгөгдсөн цаг хугацаанд чанартай хийж гүйцэтгэх;
  • Судалгаа шинжилгээний ажлын тайлан мэдээг нэгтгэн боловсруулах, тайлагнах;
  • Гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурал, семинарт эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл бэлтгэн оролцох;
  • Судалгааны ажлын хүрээнд мэдээлэл цуглуулах, гадаад дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, судлаачидтай холбоо тогтоон хамтран ажиллах;
  • Захиалгат судалгаа, төсөл, ТЭЗҮ, аудитын ажлуудад өөрийн мэргэжил, мэргэшлийн хүрээнд оролцох;

Мэргэжил: Цахилгаан хангамжийн инженер, Дулааны инженер.

Ажлын туршлага:  

  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.

Тусгай шаардлага:

  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай
  • Цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой
  • Шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
  2. Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягт/
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар
  5. Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
  6. Ажилласан жилийг нотлох нийгмийн даатгалын лавлагаа

Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn цахим хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж ярилцлагад урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын байр

Утас: 976-77102626, 976-88088529

Цахим шуудан: ankhtuya@meei.energy.gov.mn

Вэб сайт: http://meei.energy.gov.mn/