ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллахыг урьж байна
Тус хүрээлэн нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан “Таван толгой түлш" ХХК-ийн Зүүн бүсийн үйлдвэрийн талбайд шинээр сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барих ТЭЗҮ боловсруулах” БХБЯ/202202233 дугаартай зөвлөх үйлчилгээний тендерт оролцож байгаатай холбогдуулан тухайн ажлын хүрээнд хийгдэх шахмал түлшний үйлдвэрийн барилгын зураг төсөл болон барилгын дулаан хангамж, агааржуулалтын тооцоо судалгааны ажлыг боловсруулах дараах шаардлагыг хангасан байгууллагатай тухайн тендерт шалгарсан тохиолдолд хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:
№
|
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ |
|
1 |
Байгууллагын тусгай зөвшөөрөл |
20 |
|
2 |
Гүйцэтгэсэн ажлын жагсаалт |
20 |
|
3 |
Санал болгож буй мэргэжилтнүүдийн намтар, туршлага |
20 |
|
4 |
Зөвлөхийн ажлыг гүйцэтгэх хугацаа |
10 |
|
5 |
Зөвлөх үйлчилгээний үнийн санал /хавсралтаар задалж ирүүлэх/ |
20 |
|
6 |
Ажлын тайланг Монгол, Англи хэл дээр гүйцэтгэх чадвар |
10 |
|
Нийт дүн |
100 |
||
Дээрх шаардлагыг хангасан байгууллага, аж ахуйн нэгж ажил гүйцэтгэх үнийн саналыг баримт материалын хамтаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.