“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСГҮҮР-АЛТЕРНАТИВ ЭРЧИМ ХҮЧ” эрдэм шинжилгээний бага хурал

Монгол Улсад эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулагдах “Эрчим хүчний эх үүсгүүр-Алтернатив эрчим хүч” эрдэм шинжилгээний бага хуралд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулиуд, эрчим хүчний үйлдвэр компаниуд, төрийн бус байгууллага болон инженер техникийн ажилтан, судлаач та бүхнийг илтгэл бэлтгэн ирүүлэхийг урьж байна.

     Илтгэлийн сэдэв:

-Эрчим хүчний эх үүсвэр(Дулаан цахилгаан станц, Дулааны станц, Цөмийн цахилгаан станц, Нар, Салхи, Усан цалхилгаан станц, Газрын гүний дулааны станц, хийн цахилгаан станц...)-ийн бүтэц, салбарын цахилгаан болон дулаан хангамжийн бодлогын судалгаа, дүн шинжилгээ;

-Дэлхийн эрчим хүчний эх үүсвэрийн хөгжлийн чиг хандлага, олон улсын хамтийн ажиллагаа, дэвшилтэд техник технологийн судалгаа хөгжил, эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудлууд;

-Эрчим хүчний эх үүсвэрийг уур амьсгалын өөрчлөлт, экологийн асуудалтай уялдуулан хөгжүүлэх , эрчим хүчний хэмнэлт, инновацын асуудлууд (сэрээгдэх эрчим хүч, устөрөгчийн эрчим хүч, цөмийн эрчим хүч, эрчим хүчний нөөцлүүр...);

-Монгол Улсын эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг дээшлүүлэх;

     Илтгэлийн шаардага:

-Сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлыг дэвшүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон, баримт нотолгоонд суурилсан, шинэлэг санаа, практик ач холбогдол, эрэлт хэрэгцээг тодорхойлсон дүгнэлттэй байх;

-Илтгэл нь “Эрдэм шинжилгээний өгүүлэл бичих заавар”-ын дагуу бичигдсэн байх;

           http://meei.energy.gov.mn/uploads/userfiles/files/ESH_baga_hural_MEEI_iltgel_format_2022_03.docx

-Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны материал, арга зүй, үр дүн (график, хүснэгт, зураг), дүгнэлт, санал зөвлөмж, ашигласан материалаас бүрдсэн байх, нийт 6-8 нүүрт багтсан байх;

-Илтгэл нь хэт онолын эсвэл ерөнхийлсөн байдлаас зайлсхийсэн байх;

-Хуралд хэлэлцэгдэхээр сонгогдсон илтгэлийг тухайн илтгэгчид урилга хүргүүлсний дагуу “Power Point” хэлбэрээр бэлтгэж ирүүлэх;

-Тухайн ирүүлсэн илтгэл нь урьд өмнө хэвлэн нийтлэгдээгүй бүтээл байх;

     Илтгэл шалгаруулах

Илтгэл шалгаруулах ажлын комисс шалгарсан 3 илтгэлийг дараах байдлаар шагнаж урамшуулна:

-Тэргүүн байр-Батламж, 1‘000‘000 төгрөг

-Дэд байр-Батламж, 700‘000 төгрөг

-Гутгаар байр-Батламж, 500‘000 төгрөг

 

Илтгэл хүлээн авах

2022 оны 04-р сарын 01-ний дотор

enkhtuvshin@meei.energy.gov.mn, bolortamir@mas.ac.mn цахим хаягаар хүлээн авна.

Утас: 99062497, 99052474