Холбоо, дохиололын зураг төсөл боловсруулахад хамтран ажиллахыг урьж байна
Тус хүрээлэн нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан
- “Багануур-Чойр 220 кВ-ын шинэ 2 хэлхээ ЦДАШ барих, Багануур, Чойр дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл” БХБЯ/202202222 дугаартай зөвлөх үйлчилгээ /220 кВ-ын ЦДАШ-ын урт 180 км орчим/
- “Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцын зураг төсөл” БХБЯ/202202224 дугаартай зөвлөх үйлчилгээ / 220 кВ-ын ЦДАШ-ын урт 550 км орчим/ зөвлөх үйлчилгээний тендерүүдэд оролцож байгаатай холбогдуулан дээрх ажлын хүрээнд хийгдэх 220 кВ-ын дэд станцын ажлын зураг төслийг боловсруулах /шилэн кабелийн холбоо, скадагийн зургийг өгөгдсөн техникийн нөхцөл, зургийн даалгаврын хүрээнд гүйцэтгэх ажлууд/ тендерүүдэд шалгарсан тохиолдолд хамтран ажиллахыг урьж байна.
Дээрх ажлыг гүйцэтгэх үнийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.