Төсөв боловсруулахад хамтран ажиллахыг урьж байна
Тус хүрээлэн нь Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан
- “Багануур-Чойр 220 кВ-ын шинэ 2 хэлхээ ЦДАШ барих, Багануур, Чойр дэд станцыг өргөтгөх ажлын зураг төсөл” БХБЯ/202202222 дугаартай зөвлөх үйлчилгээ /220 кВ-ын ЦДАШ-ын урт 180 км орчим/
- “Багануур-Чингис-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт ЦДАШ, дэд станцын зураг төсөл” БХБЯ/202202224 дугаартай зөвлөх үйлчилгээ / 220 кВ-ын ЦДАШ-ын урт 550 км орчим/ зөвлөх үйлчилгээний тендерүүдэд оролцож байгаатай холбогдуулан дээрх ажлын хүрээнд хийгдэх 220 кВ-ын ЦДАШ, дэд станцын ажлын зургийн төсөв боловсруулах, хянах ажлыг тухайн тендерүүдэд шалгарсан тохиолдолд дараах шаардлагыг хангасан Монгол Улсын тэргүүлэх төсөвчинтэй хамтран ажиллахыг урьж байна. Үүнд:
№ |
Шалгуур үзүүлэлт |
Үнэлгээ |
1 |
“Тэргүүлэх төсөвчин”-ий зэргийн гэрчилгээ |
10 |
2 |
220 кВ-ын ЦДАШ, дэд станцын ажлын зураг төсөл чиглэлээр хийсэн ажлын жагсаалт /3-5 хүртэл/ |
35 |
3 |
Ажлыг гүйцэтгэх хугацаа |
20 |
4 |
Ажлын үнийн санал /хавсралтаар задалж ирүүлэх/ |
25 |
5 |
Ажлын тайланг Монгол, Англи хэл дээр гүйцэтгэх чадвар |
10 |
Нийт дүн |
100 |
Дээрх шаардлагыг хангасан Монгол Улсын тэргүүлэх төсөвчин ажил гүйцэтгэх үнийн саналыг баримт материалын хамтаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.