“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ нь дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна
Ажлын байрны нэр: Стандартын баримт бичиг боловсруулах, орчуулах ИТА
Ажлын байрны үндсэн үүрэг:
Эрчим хүчний салбарын стандартын болон бусад баримт бичиг боловсруулах, стандартын төслийг англи хэлнээс монгол хэл рүү орчуулах болон монгол хэлнээс англи хэл рүү орчуулах
Боловсруулж дуусгасан стандартын төсөл, баримт бичгийг хянаж унших
Мэргэжил: Цахилгааны системийн инженер, цахилгааны инженер.
Ажлын туршлага:
Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
Давуу тал:
Орос хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.
Тусгай шаардлага:
Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой
Шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх
Тогтвор суурьшилтай ажиллах
Бүрдүүлэх материал:
Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягт/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар /эх хувийг авчрах/
Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
Ажилласан жилийг нотлох нийгмийн даатгалын лавлагаа
Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn цахим хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж ярилцлагад урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ-ын байр
Утас: 976-77102626, 976-88088529
Цахим шуудан: ankhtuya@meei.energy.gov.mn
Вэб сайт: http://meei.energy.gov.mn/