Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна
“Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨААТҮГ нь дараах ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.
Ажлын байрны нэр: Мэдээлэл технологи, програм хангамжийн инженер
Ажлын байрны үндсэн үүрэг:
Вэб хуудасны зохион байгуулалт болон вэб системд нэвтрэх журам, зааврыг боловсруулах, сайжруулах, хэрэглэгчдэд таниулах,
Вэб хуудсанд өөрчлөлт оруулах, сайжруулалт хийх
Вэб хуудасны програм, техник хангамж болон сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих, шаардлагатай засвар үйлчилгээг гүйцэтгэх
Програмын тусламжтайгаар боловсруулах мэдээллийн цар хүрээ, бүтэц, загвар, мэдээлэл оруулах, боловсруулах, хадгалах, мэдээллийг гаргах, хянах үйл явцыг тогтоох
Стандарт программын сан, каталог бүрдүүлэх
Мэдээллийн системийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх, хяналт тавих
Интернетийн орчинд ажиллах, байгууллагын эрхийг хамгаалах
Стандарт программын жагсаалт гаргах, өгөгдлийн сан байгуулах, програмын тусламжтай боловсруулах баримт бичгийн загвар зохиомжлох, програмын хэрэглээг өргөжүүлж хөгжүүлэх
Мэргэжил: Мэдээлэл технологийн инженер, програм хангамжийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ажлын туршлага:
Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай.
Давуу тал:
Цахилгааны инженер мэргэжилтэй бол давуу тал болно.
Ур чадварын шаардлага:
Ерөнхий програмчлалын ур чадвар,
Хариуцлага, технологийн горим, стандартыг ёсчлон баримтлагч чанар
Програм хангамж хөгжүүлэлтийн суурь мэдлэг
Тусгай шаардлага:
Англи хэлтэй
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой
Шийдвэр гаргах, манлайлах, ачаалал даах чадвартай байх
Тогтвор суурьшилтай ажиллах
Эрэгтэй
Бүрдүүлэх материал:
Ажилд орохыг хүссэн өргөдөл /гараар бичсэн/
Төрийн албан хаагчийн анкет /1 дүгээр маягт/
Иргэний үнэмлэхийн хуулбар
Дээд боловсролын диплом, сертификатын хуулбар /эх хувийг авчрах/
Гурван үеийн намтар
Урьд нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
Сүүлийн 3 сард авaхуулсан цээж зураг 2 хувь
Ажилласан жилийг нотлох нийгмийн даатгалын дэвтэр
Шаардлага хангасан ажил горилогчид материалаа 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 17:30 цаг хүртэл ankhtuya@meei.energy.gov.mn цахим хаягаар болон “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын 303 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Жич: Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчтой холбоо барьж ярилцлагад урих ба бүрдүүлсэн материалыг буцаан олгохгүй.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Х.Чингүнжавын гудамж, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” ТӨҮГ-ын байр
Утас: 976-77102626, 976-88088529
Цахим шуудан: ankhtuya@meei.energy.gov.mn
Вэб сайт: http://meei.energy.gov.mn/