Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн үр ашгийн үзүүлэлтүүдийг тодорхойлох судалгааны ажил
Эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэхэд чиглэгдэж буй дэлхий нийтийн чиг хандлагыг тодорхойлоход эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх бодлого чухал юм.
Судалгааны ажлаар Монгол улсын эрчим хүчний эцсийн хэрэглэгчдийг олон улсын ангилалын дагуу айл өрх, аж ахуйн нэгж, үйлдвэр, тээвэр гэсэн 4 хэсэгт хувааж түлш, эрчим хүчний хэрэглээг тодорхойлох түүвэр судалгааг хийж гүйцэтгэсэн. “Монгол Улсын эрчим хүчний хэмнэлтийн үзүүлэлтийг тодорхойлох” судалгааны ажлыг Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо ба Зүүн Азийн Эдийн засгийн судалгааны хүрээлэн (Economic Research Institute for ASEAN and East Asia)-гийн техникийн туслалцаатайгаар тус Хүрээлэн дээр 2018-2019 онуудад хийгдэж эцсийн тайлан Англи хэл дээр хэвлэгдэн гарлаа.