ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрчим хүчний салбарын стандарт, норм нормативын баримт бичиг боловсруулах ажлын төлөвлөгөөний дагуу дараах стандартуудад редакц хийж хамтран ажиллах сонирхол бүхий доктор, зөвлөх, мэргэшсэн инженер, техникийн ажилтнууд доорх цахим хаягаар холбогдоно уу.

Редакц хийлгэх 1 хуудасны үнэ - 4700 төгрөг

Стандарт код

Нэр

Хуудасны тоо

1

MNS IEC 60660:2020

 

Тусгаарлагч – 300 кВ хүчдэлийг оруулахгүй 1000 В-оос дээш  нэрлэсэн хүчдэлтэй системд зориулсан, байшин дотор байх, органик материалтай тулгуур тусгаарлагчид хийх туршилт

58

2

MNS IEC 60189-1:2020

 

Поливинилхлорид тусгаарлага болон поливинилхлорид бүрээстэй, нам давтамжийн кабель болон дамжуулагч утас - 1 дүгээр хэсэг: Ерөнхий туршилт болон хэмжлийн арга    

40

3

MNS IEC 60826:2020

Цахилгаан дамжуулах агаарын шугам – загварт тавих шалгуурууд  

98

4 MNS IEC 60189-3:2020 ПВХ тусгаарлага болон ПВХ бүрээстэй, нам давтамжийн кабель ба дамжуулагч утас – 3 дугаар хэсэг: ПВХ тусгаарлагатай, нэг эсвэл олон судалтай дамжуулагч утас бүхий, дан, хос ба гурамсан утас (тоног төхөөрөмжид хэрэглэх зориулалттай)  
5

MNS IEC 60433:2020

1000 В-оос дээш нэрлэсэн хүчдэлтэй ЦДАШ-д зориулсан тусгаарлагч – Хувьсах гүйдлийн системд зориулсан вааран тусгаарлагч – Урт туйван хэлбэрийн тусгаарлагчийн цогц хэсгүүдийн тодорхойломж

 

Иймд дээрх стандартын төсөлтэй танилцан 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө саналаа ирүүлнэ үү.

Цахим хаяг:   s.nasaa@meei.energy.gov.mn