Түүхт 60 жилийн ой
Тус байгууллагын үүсэл хөгжил нь Аж үйлдвэрийн яамны Сайдын 1959 оны 532 дугаар тушаалаар “Их хайрханы уурхайг цахилгаанаар хангах дизель станцын зураг төсөл зохиох групп“ нэртэй анх байгуулагдсанаас эхлэлтэй. Уул уурхай, Эрчим хүчний объектуудыг барьж байгуулах, шинэчлэн өргөтгөх ажлын зураг төсөл, төсөв зохиох ажлаас эхлэн өнөө үе хүртэл эх орныхоо бүтээн байгуулалтын төлөө үр бүтээлтэй ажиллаж байна. Түүхт ойгоо угтан “Хүрээлэнгийн түүхэн замнал” баримтат кино, “Эрчим хүчний шинжлэх ухаан-зураг төсөл” ном
Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлт, баланс, ухаалаг эрчим хүч, эрчим хүчний менежмент, маркетинг, эрчим хүч хэмнэх боломж болон эрчим хүчний аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Эрчим хүчний яам, ШУТИС-ын ЭХС, ШУА-ийн фикик технологийн хүрээлэн, Цөмийн энергийн комиссын ажлын алба, ДҮТ ХХК, ДЦС-4, ДЦС-3, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ, Алтай-Улиастайн эрчим хүчний системын эрдэмтэн, инженер техникийн ажилтануудыг оролцуулсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлын 20 гаруй илтгэлийн товхимол, “Эрчим хүчний бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын үр ашиг сэдэвт” эрдэм шинжилгээний бага хурал зэргийг амжилттай зохион байгуулан ажиллалаа.
Ойн баярын арга хэмжээ
Тус хүрээлэн нь 60 жилийн ажлын ололт амжилт, алдаа оноогоо дүгнэх ойн баярын хурлаа “Улаанбаатар чуулга”-ын концертын их танхимд
Хүлээн авалтын арга хэмжээг Баянгол зочид буудалд ёслол төгөлдөр зохион байгууллаа. Баярын хурал, Хүндэтгэлийн хүлээн авалтад Эрчим хүчний сайдын зөвлөх, тус хүрээлэнгийн ахмад ажилтан Ц.Сүхбаатар, Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, ТӨБЗГ-ын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн бүртгэл хяналтын хэлтсийн дарга Ц.Түвшинзаяа, Эрчим хүчний сайд асан Г.Очирхүү, С.Батхуяг, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Л.А.Мелентьевагийн нэрэмжит эрчим хүчний системийн хүрээлэнгийн бүс нутгийн эрчим хүчний бодлого, судалгаа хариуцсан дарга Санеев Борис Григорьевич болон бусад албаны төлөөлөл , Хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн гишүүд, Хамтран ажилладаг болон салбарын үйлдвэр компанийн удирдлагууд, тус хүрээлэнд ажиллаж байсан, ажиллаж байгаа үе үеийн ажилчид, ахмадууд, доктор, профессорууд, инженер техникийн болон эрдэм шинжилгээний ажилчид зэрэг 200 гаруй хүн оролцлоо. Тус хурлыг албан ёсоор нээж захирал М.Түмэнжаргал байгууллагын 60 жилийн ажлын ололт амжилт, алдаа оноогоо дэнслэн үг хэллээ.
Мөн Эрчим хүчний сайдын мэндчилгээг сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн
ТӨБЗГ-ын мэндчилгээг тус газрын Бодлого, төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ/зураг/ нар дэвшүүллээ.
Хамтран ажиллагч байгууллага ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын Л.А.Мелентьевагийн нэрэмжит эрчим хүчний системийн хүрээлэнгийн бүс нутгийн эрчим хүчний бодлого, судалгаа хариуцсан дарга Санеев Борис Григорьевич мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэн дурсгалын зүйлс гардуулж өглөө. Мөн тус хүрээлэнд ажиллаж байсан үе үеийн төлөөллүүд болон салбарын үйлдвэр компани: “Эрчим хүчний зохицуулах хороо” ТӨХК, “Дулааны 4-р цахилгаан станц” ТӨХК, “Дулааны 3-р цахилгаан станц” ТӨХК, “Дулааны 2-р цахилгаан станц” ТӨХК, “Диспитчерийн үндэсний төв” ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургууль, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Уул уурхайн хүрээлэн, “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК, “Эрчим инженеринг” ХХК зэрэг үйлдвэр компаниудын удирдлага, төлөөллүүд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн тус хүрээлэнгийн ажилтан албан хаагчдыг өөрийн байгууллагын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа. Тус ойг тэмдэглэхэд хамтран ажиллаж дэмжин тусалсан нийт үйлдвэр компани, хүмүүсдээ халуун талархлаа илэрхийлж байна.
Ойн хүрээнд тус Хүрээлэнгийн ерөнхий инженер бөгөөд зураг төслийн хэлтсийн дарга Р.Батцэцэг нь Монгол улсын ерөнхийлөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаар тоот тушаалаар “Алтан гадас одон”-оор, “Эрчим хүчний тэргүүний ажилтан цол тэмдэг"-ээр Эрдэмтэн нарийн бичгийн дарга бөгөөд Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн дарга Р.Энхтүвшин, инженер Б.Энхээ, хүндэт жуух бичгээр инженер Б.Анхбаяр, Б.Дарханцэцэг, эрдэм шинжилгээний ажилтан Д.Мягмарбаатар, "Барилгын тэргүүний ажилтан цол тэмдэг" инженер Ж.Жаргал, "Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэг"ээр нягтлан бодогч Д.Баярсайхан, Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу инженер” шагналаар эрдэм шинжилгээний ажилтан Б.Чинсэтгэл, Э.Золзаяа, Л.Намуунаа инженер Д.Гүррагчаа, С.Насанжаргал, “Тэргүүний залуу хуульч”-аар хууль эрх зүйн мэргэжилтэн Ш.Сарантуяа нар тус тус шагнагдлаа.