Эрдмийн зөвлөлийн ээлжит хурлаа зохион байгууллаа
Тус Хүрээлэн нь ээлжит Эрдмийн зөвлөлийн хурлаа 2019 оны 04-р сарын 26-ны өдөр зохион байгуулж хуралдуулав.
Эрдмийн зөвлөлийн хурлын хэлэлцүүлгийг тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин удирдав. Хуралд ЭХЭЗХ-ийн мэргэжилтнүүд болон эрдмийн зөвлөлийн гишүүд ЭХЭЗХ-ийн захирал Докторант М.Түмэнжаргал, ЭХЭЗХ-ийн ЭНбД Докторант Р.Энхтүвшин, Зөвлөх инженер, ЭХХ-ийн аудитор Доктор Ж.Доржпүрэв, УБ их сургуулийн багш Доктор О.Намжил, ЭХС-ийн профессор Доктор Ж.Цэен-Ойдов, Зөвлөх инженер, ЭХХ-ийн аудитор Доктор Ц.Санчин, ДҮТ-ийн ГТТА-ны дарга Доктор Ц.Өнөрмаа, ЭХЯ-ны мэргэжилтэн Доктор Ж.Гэрэл, ЭХС-ийн багш Доктор Б.Бат-Эрдэнэ, Зөвлөх инженер Докторант П.Товуудорж нар оролцсон юм.
Хүрээлэнгийн зүгээс Стандарт норм нормативын хэлтсийн мэргэжилтэн С.Насанжаргал “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд станц барих төслийн” хүрээнд боловсруулсан 4 стандартын төслийг танилцуулав.
Энэ удаагийн хурлаар
1. “УБ-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/, дэд станц барих төслийн” хүрээнд боловсруулсан 4 стандартын төсөл
MNS IEC 60076-3:2019 “Хүчний трансформатор – 3 дугаар хэсэг: Тусгаарлагын түвшин, диэлектрик туршилт болон гадна талын агаарын зай”
MNS IEC 60076-4:2019 “Хүчний трансформаторууд – Хэсэг 4: Хүчний трансформаторууд ба реакторуудыг аянгын ба коммутацийн /сэлгэн залгалтын/ долгионуудаар турших удирдамж”
БНХАУ-ын Үндэсний стандарт: GB/T 2694:2019 “ЦДАШ-ын металл тулгуур үйлдвэрлэлийн техникийн баримт бичиг”
MNS IEC 61954:2019 “Реактив чадлын статик компенсаторууд (SVC) – Тиристорын вентилиүдийг турших”
2. ЭХЯ-наас боловсруулсан 3 стандартын төсөл
MNS IEC 62056-21: 2019 Цахилгаан эрчим хүчний хэмжил-Тоолуурын заалт, ачаалал ба тарифын хяналтын өгөгдөл солилцоо - Бүлэг 21. Шууд дотоод өгөгдөл солилцоо
MNS IEC 61968-1: 2019 Эрчим хүчний байгууллагуудад хэрэглээний хавсрал программуудыг нэгтгэх - Түгээх сүлжээний менежментэд зориулсан системийн интерфейсүүд- Бүлэг 1: Интерфейсын архитектур болон ерөнхий зөвлөмжүүд
MNS IEC 61968-9: 2019 Эрчим хүчний байгууллагуудад хэрэглээний хавсрал программуудыг нэгтгэх - Түгээх сүлжээний менежментэд зориулсан системийн интерфейсүүд- Бүлэг 9: Тоолуурын заалт ба удирдлагад зориулсан интерфейсүүд
3. Эрчим хүчний сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 91 тоот тушаалаар томилогдсон ажлын хэсэг хариуцан боловсруулсан стандартын төсөл
Ухаалаг тоолуурын техникийн шаардлага
4. Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл”-ийн хүрээнд ШУТИС ЭХС-ийн Зуухны туршилт судалгааны төв боловсруусан стандартын төсөл
Дулаан хуримтлуурт цахилгаан халаагуур. Техникийн ерөнхий шаардлага
Тус тус сэдвүүдийг хэлэлүүлэв.