Эрчим хүчний АУДИТ-ын төслийн ажлууд үргэлжилж байна
Тус Хүрээлэнгийн АУДИТ-ын баг нь “Монголросцветмет"ТӨҮГ-ын харъяа “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний иж бүрэн АУДИТ хийж тайланг танилцууллаа.
2019 оны 4-р сарын 30-ны өдөр Тус Хүрээлэнгийн АУДИТ-ын баг нь Монголросцветмет"ТӨҮГ-ын харъяа Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн эрчим хүчний иж бүрэн удит хийх ажлын хүрээнд Эрчим хүчний АУДИТ-ын тайланг захиалагчид танилцуулах зорилгоор “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэр дээр ажиллаад ирлээ.
Хүрээлэнгийн зүгээс захирал М.Түмэнжаргал, Эрчим хүнчий аудиторууд М.Амардалай , аудитор Б.Төмөрчөдөр нар болон эрдэм шинжилгээний ажилчид ажлын тайланг танилцуулсан бол захиалагч талаас “Бор-Өндөр”-ийн уулын баяжуулах үйлдвэрийн дарга Б.Магсаржав, Ерөнхий эрчим зүйч Д.Эрдэнэбаяр, Дулааны станцын дарга А.Баттулга, ерөнхий инженер, Баяжуулах фабрикийн дарга болон холбогдох инженер техникийн ажилчид оролцсон юм.
Манай Хүрээлэн нь эрчим хүчний Аудит-ын чиглэлээр 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд “Амгалан дулааны станц” ТӨХК-ний эрчим хүчний хэрэглээнд иж бүрэн аудит, “Багануур дулааны станц” ХК-ний эрчим хүчний хэрэглээнд иж бүрэн аудитын ажлууд тус тус хийж дуусгаад байгаа билээ.