"2019 Ухаалаг эрчим хүчний жил" хуралд оролцлоо
“Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨҮГ-аас зохион байгуулагдсан Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг 4кВт чадалтай халаагуураар халаах ажлын зураг төслийн талаар Орон тооны бус экспертүүд болон Зураг төсөл, зохиогчидтой хийх хурал 2019 оны 3 сарын 6-ний өдөр “Эрчим хүчний барилга, байгууламжийн зураг төслийн чанар хүртээмж, үр ашиг, хэмнэлтийг дээшлүүлэх арга зам шийдэл” зорилгын хүрээнд болж өнгөрлөө.
Тус хурлаар Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч Б.Авирмэд “Зураг төсөл зохиогчдод гарч буй хүндрэлүүд” сэдвээр, ЭХХТ-ийн Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн хэлтсийн дарга Б.Баяндэлгэр “Зураг төсөлд Эрчим хүч хэмнэлтийн шалгуур тавих боломж” сэдвээр, ЭХЭЗХүрээлэнгээс Төсөл хөтөлбөрийн хэлтсийн Зураг төслийн инженер Б.Анхбаяр “ЭХС-ын 46 тоот тушаалын хяналт шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт, 67 тоот тушаалын УБЦТС ХК-аас гаргасан ТШТ-ийн үндэслэл тооцооллууд шинжилгээ хийж, үнэлэлт өгөх боломжтой тодорхойлолтуудыг улсын стандарт болгох, нэг маягийн зураг гаргах ажлын хэрэгжилтийн явцын талаар тус тус илтгэл тавьсан юм.