Төрийн дээд одон, медалиар шагнууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг буулган Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98, Ардчилсан хувьсгалын 30 жил, Монгол түмний уламжлалт сар шинийн баяр Цагаан сарыг тус тус тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан Эрчим хүчний салбарын гурван хүнийг төрийн дээд одон, медалиар шагнасныг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гардуулан өгөв.

XVII жарны “Урвуулагч” хэмээх  шороон гахай жилийн босгон дээр  “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, “Алтан гадас одон”-гоор А.Бямбадорж, Ш.Ариунаа, Р.Батцэцэг, Н.Отгонбаатар, Г.Оюунгэрэл, Б.Батжаргал, Н.Бад-Эрдэнэ, Ё.Дагва, Б.Мөнхбат, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Г.Ариунболор, Д.Алтанчимэг, О.Чулуунхүү, Д.Пагмасүрэн, Н.Бат-Эрдэн нарыг шагнасныг Монгол Улсын Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гардуулж, баяр хүргэв.

ЭХЭЗХүрээлэнгийн ерөнхий инженер Р.Батцэцэг "Алтан гадас одон"-гоор шагнуулсанд баяр хүргэж байна.
 

Тус Хүрээлэнгийн Захирал М.Түмэнжаргал, Ерөнхий инженер Р.Батцэцэгийн хамт

Зүүн гар талаас инженер Б.Энхээ, Ахлах инженер Ш.Энхбаатар, Ерөнхий инженер Р.Батцэцэг, Захирал М.Түмэнжаргал