Ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

XVII Жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн цагаан сарын баярыг угтан тус Хүрээлэн нь 2019 оны 1-р сарын 25-ны өдөр ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ. Тус өдөрлөгөөр захирал М.Түмэнжаргал нь ахмад настнууддаа Хүрээлэнгийн өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлууд болон 2019 онд хийгдэхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулж гарын бэлэг гардуулж дурсгалын зураг татуулав. 

Тус уулзалтанд ахмад ажилчдаас Ё.Бадамсамбуу, Л.Баасанхүү, С.Лувсанхүү, В.Рудов, Д.Мэндбаяр, Т.Намсрай, Н.Оюунбилэг, В.Оюунчимэг, Ш.Рэнцэнбадам, Н.Сарантуяа , Л.Түмэнбаяр, Л.Хишигсүрэн, М.Эрдэнэчимэг, Р.Батмөнх нар ирсэн байв. Бусад ахмадууд маань хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй юм.