Шинжлэх ухаан технологи инноваци 2018 үзэсгэлэнд амжилттай оролцлоо
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үйл ажиллагааг нээн үг хэлэв.
Тус инновацийн үзэсгэлэнд 120 гаруй байгууллага 1500 гаруй бүтээлээ танилцуулсан байна. Үүнд төр, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний 35 байгууллагаас гадна хүрээлэн,их сургуулийн дэргэдэх 25 гарааны компани,Засгийн газрын хэрэгжүүлэгч 4 агентлаг,хувийн хэвшлийн 29, гадаадтай хамтарсан 18 төслийн удирдагч,улсын нэгдсэн 3-р эмнэлэг,мэдээллийн технологийн салбартаа тэргүүлэгч ICT групп,“Шинжлэх ухаанч хүүхэд” төрүүлэх төрийн бодлогыг дэмжигч “Дүүдүү” байгууллагын төлөөлөл зэрэг Монгол Улсын шинжлэх ухааны салбарыг түүчээлэгч байгууллагууд оролцов.
Тус инновацийн үзэсгэлэнд Хүрээлэн нь "Уян нарны дэлгэц бүхий зөөврийн цахилгаан үүсгүүрийн судалгаа", "Дулааны шугам сүлжээний алдагдлыг тодорхойлох арга зүйг боловсруулах, алдагдлыг бууруулах техникийн шийдэл, хэрэгжилт", "Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн цахилгаан үүсгүүрийн судалгаа" зэрэг ажлуудаа танилцуулсан юм.