БНХАУ-ын Эрчим Хүчний Газар болон Монгол Улсын Эрчим Хүчний Яам хооронд Хятад – Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх санамж бичгийн санал солилцох хурал болж өнгөрлөө
2018 оны 10 -р сарын 30 өдөр тус Хүрээлэн дээр БНХАУ-ын Эрчим Хүчний Газар болон Монгол Улсын Эрчим Хүчний Яам хооронд Хятад – Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх санамж бичгийн санал солилцох хурал болж өнгөрлөө.
Хуралд Хүрээлэнгийн талаас ЭХЭЗХүрээлэнгийн зөвлөх Дэлхийн Эрчим хүчний зөвлөлийн Монгол дахь зохицуулагч П.Товуудорж, ЭХЭЗХ-ийн захирал М.Түмэнжаргал,тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, СННХэлтсийн дарга Х.Самбалхүндэв нар оролцсон бол БНХАУ-ын ЭХГ-ын талаас олон улсын бизнес хариуцсан захирал He Zhao, EPPEI гадаад зах зээлийн албаны дарга Rao Jianye, EPPEI инженер Chen Sirou, ӨМЭҮ-ийн бодлого төлөвлөлт хариуцсан дэд дарга Tian Bin болон бусад “Өвөр монгол эрчим хүч”-ийн төлөөлөгчид нар оролцсон юм.
БНХАУ-ын эрчим хүчний төлөвлөлтийн талаар мөн Монгол улстай цаашдын хамтын ажиллагааны талаар, Гадаад хамтын ажиллагаа, Судалгааны ажлын ерөнхий байдал, EPPEI болон MEEI цаашдын хамтын ажиллагаа гэсэн агуулгуудын хүрээнд илтгэл тавив.
Өвөр монголын эрчим хүчний компаний гадаад хамтын ажиллагааны албаны дарга Tian Bin компаний талаар мөн Монгол улстай хамтран ажиллах бололцоо, Оюу толгой болон Монгол улсын өмнөд хэсгийг цаашид хэрхэн эрчим хүчээр цаашид талаар танилцуулав.
Өвөр Монголын эрчим хүч манай Монголын эрчим хүчний салбарт 2012 оноос хойш нягт хамтын ажиллагааг явуулж байгаа юм. Ялангуя Оюу Толгойг эрчим хүчээр хангахад том үүрэгтэй оролцож байгаа билээ. Энэхүү хурал нь “Зүүн Хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээ, хамтын ажиллагаа- 2018” ээлжит форумын өмнөх өдөр нь болсноороо онцлогтой байв.