2018 оны 10 -р сарын 10 ны өдөр Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Дарга, Монгол Улсын Зөвлөх инженер, А.Тлейхан гуай сонсгол хийж илтгэл тавьлаа

2018 оны 10 -р сарын 10 ны өдөр тус хүрээлэн нь Эрчим Хүчний Зохицуулах Хорооны Дарга, Удирдлагын ухааны доктор (Ph.D), Аж Үйлдвэрийн Гавьяат Ажилтан, Монгол Улсын Зөвлөх инженер,  А.Тлейхан гуайг урьж "Mонгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, эрчим хүчний зохицуулалтын бодлого, чиглэл" сэдвээр сонсгол илтгэл тавиулсан юм.

 

Сэдвийн хүрээнд Mонгол улсын эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиглэл, Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, Эрчим хүчний зохицуулах хорооны хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлын талаар тус тус сонсгол хийсэн юм. Тулгамдаж буй асуудлуудаас Монгол Улс цахилгаан эрчим хүчний хэрэглээний нийт хэрэглээний 80 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 20 хувийг импортын цахилгаан эрчим хүчээр хангаж импортын цахилгаан эрчим хүчний төлбөрт 350-360 орчим тэрбум төгрөг төлж байгаа талаар мөн Импортын цахилгаан эрчим хүчийг бууруулах, дотооддоо цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж томоохон хэрэглэгчдийг 100 хувь хангах, өмнөд хэсэгт буюу Оюутолгой, Тавантолгой орчимд цахилгаан станц барьж байгуулахад онцгой анхаарах талаар мөн, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод туссан цахилгаан эрчим хүч экспортлох ажлыг шуурхайлан хэрэгжүүлэх талаар, Бүсүүдийг өндөр хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугамаар холбох, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох, Эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн горим ажиллагааг оновчтой, техник эдийн засгийн  үр ашигтай байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх, Эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэхэд системийн хэмжээнд реле хамгаалалт, автоматикийн селектив ажиллагааг хангах талаар дэлгэрэнгүй сонсгол хийв.