“ДЦС-4” ТӨХК-д гарсан ослын дүгнэлт гаржээ
Өнгөрсөн бямба гаригт “ДЦС-4” ТӨХК-д 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 54 минутад “Ил хувиарлах байгуулам-4” дээр 220 кВ-ын 3-р систем шинийг захиалгын дагуу хүчдэлээс чөлөөлөх үед станц бүрэн зогссон гэмтэл гарсан.
“ЦДҮС” ТӨХК-ийн 220 кВ-ын гуравдугаар систем шинийг чөлөөлж, хуурай залгуур солих ажлын байрыг бэлдэх захиалгын дагуу сэлгэн залгалтын программыг “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ДЦС-4” ТӨХК дахь “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 2210/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-ийн сэлгэн залгалт хийх үлгэрчилсэн программын дагуу боловсруулж, “ДҮТ” ХХК-аар хянуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хэрэгжүүлнэ.
Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ “ЦДҮС” ТӨХК, “ДЦС-4” ТӨХК, “ДҮТ” ХХК-ийн ерөнхий инженерүүдийн 2018 онд батласан “ЦДҮС” ТӨХК-ийн эзэмшлийн 220/110 кВ-ын “Ил Хуваарилах Байгууламж-4”-т шуурхай ажиллагаа явуулах хүмүүсийн харьцааны зааврын 4.1, 4.2 4.4, 4.8, 4.10 заалтуудыг зөрчисний улмаас осол гарч, станц бүрэн зогссон байна. Энэ удаагийнх шиг тэг зогсолтын осол 2006 болон 2015 онд гарч байв.
Эх сурвалж : Эрчим Хүчний Яам