Тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүсэгч нарын анхааралд

Тусгай зөвшөөрөл эзэмшигчидийн анхааралд
Эрчим хүчний тухай хуулийн 24.3.1-т заасны дагуу хугацаа дууссан тусгай зөвшөөрөл хүчингүй болох тул аж ахуйн нэгж, байгууллагууд тусгай зөвшөөрлийн сунгалтаа хийлгэхийг мэдэгдье. Эрчим хүчний яам Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар


Тусгай зөвшөөрөл хүсэгч нарын анхааралд

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгалт хийлгэх, нэмэлт ажлын төрөл авах аж ахуйн нэгж, байгууллагууд  2018 оны 09 дүгээр сарын 03-наас эхлэн 13-ны өдрийн 17 цаг  30 минут хүртэл http://www.license.energy.gov.mn эсвэл http://103.17.108.137  цахим хаягаар хандан бүртгүүлж, холбогдох материалуудыг тавигдах нөхцөл, шаардлагын дагуу бүрдүүлэн ирүүлнэ  үү. Тусгай зөвшөөрлийн онлайн системийг ашиглах зааврыг энд дарж татаж авна уу.

Холбоо барих утас: 62263062           


Цахилгааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

1000 кВт болон түүнээс дээш цахилгаан эрчим хүчний ачаалалтай техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах, нэмэлт өөрчлөлт хийлгэх иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл www.new.tog.mn цахим хуудасаар тавигдах нөхцөл шаардлагын дагуу холбогдох материалуудыг  бүрдүүлэн ирүүлнэ үү.

Тодруулах, асуух шаардлага гарвал доорх хаягаар мэдээлэл авна уу

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Цахилгааны хэлтэс мэргэжилтэн М.Гансүх

Холбоо барих утас: 62263064


Дулааны техникийн нөхцөл хүсэгч иргэн, аж ахуйн нэгжийн анхааралд

Дулааны 1Гкал/цагаас дээш ачаалалтай техникийн нөхцөл шинээр авах, сунгуулах,  ачаалал нэмэгдүүлэх, холболтын цэг өөрчлүүлэх иргэн, аж ахуйн нэгжүүд 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 14-ний өдрийн 17.00 цаг хүртэл www.dulaan.mn цахим хуудсаар тавигдах нөхцөл шаардлагын дагуу холбогдох материалыг бүрдүүлэн ирүүлнэ үү.

Холбогдох зөвлөмжийг www.dulaan.mn хуудсаар орж  “техникийн нөхцөл олголтын цахим систем”-ээс үзнэ үү.

Тодруулах, асуух шаардлага гарвал доорх хаягаар мэдээлэл авна уу.

Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

Дулааны хэлтэс мэргэжилтэн Б.Баттөмөр

Холбоо барих утас: 62263064