ЭХЭЗХүрээлэн нь шинэ байрандаа шилжин орлоо
Тус хүрээлэн нь өөрийн эзэмшлийн 972 м2 талбай бүхий газраа "УБДС" ТӨХК-нд шилжүүлж, тэдний БГД-ын 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 842 м2 талбайтай 6 давхар барилгыг Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 137-р тогтоол, ТӨБЗГ-ын 2018 оны 07-р хуралдааны протоколын дагуу харилцан балансаас балансд шилжүүл авах ажиллагаа хийсэн юм. Үүний дагуу 2018 оны 5 сарын 23 -нд албан ёсоор шинэ байраа хүлээн авч шилжин орлоо
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайдын зөвлөх Н.Мягмарсүрэн, “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Бямба-Очир, “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”-гийн захирал М.Түмэнжаргал болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Хаяг: 16066 Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 19-р хороо, Х.Чингүнжавын гудамж
Утас: 976 - 76110789
Е-майл: info@meei.energy.gov.mn