Эрчим хүчний тусгай зөвшөөрлийн өргөдлийн материалыг цахимаар хүлээн авах программын танилцуулга сургалт болж өнгөрлөө


ЭХЭЗХүрээлэн нь тусгай зөвшөөрлийн цахим мэдээллийн системийг туршилтанд оруулж удахгүй ашиглалтанд оруулах гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан нийт тусгай зөвшөөрөл хүсэгч эзэмшигч сонирхогч нарт зориулан энэхүү програмын сургалтыг 2018 оны 5 сарын 25 ны өдөр “Эрчим хүчний хөгжлийн төв” ТӨХК-ний сургалтын танхимд өглөөний 10 цагаас 12 цагийн хооронд зохион байгуулж, сургалтыг мэдээлэл технологийн инженер П.Мөнхтулга удирдан зохион байгуулав.

Сургалтанд 30 гаруй байгууллага аж ахуй нэгжүүд нийт 50 гаруй ажилтан албан хаагчид  оролцож мэдээлэл солилцлоо. Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн зүгээс журамд өөрчлөлт оруулах тухай саналуудаа Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтох-д уламжлав. Сургалтын дараа нийт хүрэлцэн ирсэн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь Эрчим хүчний яамны болоод Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн тусгай зөвшөөрлийн мэргэжилтэнгүүдтэй нээлттэй асуулт, хариулт явууллаа.

Тусгай зөвшөөрлийн мэдээллийн системийн хэрэглэгчдэд зориулсан гарын авлага
Энд дарж татна уу. /PDF файл хэлбэрээр/ 

Сургалтын персентацийг энд тарж татна уу