“3 дах удаагийн ЗХА-ын эрчим хүчний форум”-ын ажлын хэсгийн уулзалтад манай хүрээлэнгийн экспертүүд оролцлоо


БНХАУ-ын Бээжин хотноо 2018 оны 4 дүгээр сарын 18-с 20-ны өдрүүдэд БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн санаачилгатайгаар зохион байгуулагдсан " 3 дах удаагийн Зүүн Хойд Азийн эрчим хүчний форум"-ын бэлтгэл уулзалт, Экспертүүдийн хамтарсан судалгааны багийн уулзалтад Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Р.Энхтүвшин, эрчим хүчний экспертээр томилогдон ажиллаж буй Б.Саруултөр нар оролцлоо.

Уулзалтад МУ-ын Эрчим хүчний яам, БНСУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, ОХУ-ын Эрчим хүчний системийн хүрээлэн, БНХАУ-ын Эрчим хүчний судалгааны хүрээлэн, МУ-ын Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн төлөөллүүд оролцсон ба хурал Бээжин хотод болсон юм.
Хурлаар жил бүр зохион байгуулагддаг хамтарсан семинарын тов болон бусад хамтын ажиллагааны төслүүдийн талаар санал солилцож тохиролцоонд хүрлээ.