"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018" өдөрлөгт амжилттай оролцлоо
"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатарын талбайд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд оролцсон юм.
Тус өдөрлөгөөр манай Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн болон бусад төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээлттэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдэд мэдээлэл солилцох танилцуулга хийв.
Энэхүү өдөрлөг нь жил бүр төрийн байгууллагуудыг хувийн хэвшил болон иргэдтэй хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой болдог билээ.