Саяханыг хүртэл манай байгууллага ШУТҮ-ийн “Эрчим корпораци” гэж нэрлэгдэж байсан. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 157 болон 206 тоот тогтоолоор манай байгууллага Эрчим хүчний яамны харьяанд шилжин ирсэн. Эрчим хүчний сайдын 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн №94 тоот тушаалаар манай байгууллагын оноосон нэр “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн”  ТӨҮГ болж 2017 онд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын харьяанд 2017,03,28/ тоот тогтоолоор  шилжин ирж бүтцийн өөрчлөлтөд орон, үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр бид Эрчим хүчний талаарх төрийн бодлого боловсруулахад шаардагдах тооцоо, үнэлгээ, дүн шинжилгээ хийх, эрчим хүчний барилга байгууламж, тоног, төхөөрөмжийн зураг төсөл, шинэ эх үүсвэрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, судалгаа хийх, улсын төсвийн хөрөнгө оруулалт болон гадаад улс орнуудын зээл тусламжаар эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт оролцох, Эрчим хүчний норм нормативыг боловсруулах гээд салбарын хувьд томоохон ажил үйлсэд гар бие оролцон Эрчим хүчний яамтай хамтран ажиллах болсондоо баяртай байна.
Цаашид  гадаадын болон санхүүжүүлэгч бусад байгууллагаас хөрөнгө оруулж байгаа бүхий л төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх, бэхжүүлэхэд оновчтой ашиглах, салбарын томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлэх, тэдгээрийн дэд бүтцийг барьж байгуулах зэрэг “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр”-т Эрчим хүчний чиглэлээр багтсан ажлуудыг эрчимжүүлэхэд бусад байгууллагуудтай хамтарч ажиллах болно.
Бидний үйл ажиллагаа түргэн шуурхай, иргэн танд нээлттэй, ил тод байх зарчмыг бид байнга баримталж энэхүү вэб сайтаараа дамжуулан иргэн таны санал бодлыг сонсож, үргэлж идэвхтэй харилцаатай байх болно. Ингэснээр Эрчим хүчний салбарын хөгжлийг бэхжүүлэх, хамрах хүрээгээ өргөтгөхөд иргэн таны оролцоо,таны дэмжлэг туслалцаа, санал бодол,  зөвлөгөө нэн чухал учраас биднийг холбох гүүр болсон манай цахим хуудасны байнгын зочин, байнгын түнш, бидний дотны зөвлөгч байхыг танаас хүсэж байна.

 

Хүндэтгэсэн:

 

“ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭДИЙН ЗАСГИЙН  ХҮРЭЭЛЭН”
ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ                             М.Түмэнжаргал