ЭХЭЗХүрээлэнгийн "Сэргээгдэх эрчим хүчний ЗИЛ131" нэвтрүүлэг

 


        Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн "Сэргээгдэх эрчим хүчний хөдөлгөөнт эх үүсвэр" төсөл "Сэргээгдэх эрчим хүчний ЗИЛ131" - UBS телевизийн бэлтгэсэн 2018 оны 3-р сарын 28-ны өдрийн нэвтрүүлэг

    Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгээс "Сэргээгдэх эрчим хүчний зөөврийн эх үүсвэрийн судалгаа" төслийн ажлын хүрээнд  Орхон аймгийн Эрдэнэт хотын Онцгой байдлын газрын "ЗИЛ-131"  автомашиныг нарны эрчим хүчний цахилгааны эх үүсвэрээр тоноглон хүлээлгэж өгсөн юм. Энэхүү зөөврийн нарны эрчим хүчний цахилгааны эх үүсвэр нь 320Вт-ын чадалтай  таван хавтангийн тусламжтайгаар  цахилгааныг гаргах бөгөөд, 15,5 кВт.цаг эрчим хүч хуримтлуулах батарейны нөөцтэй ба цахилгааны эх үүсвэрээс давхар цэнэглэгдэх бүрэн боломжтой төдийгүй туулах чадвар сайтай ЗИЛ-131 машинд суурилуулснаар онцгой байдлын нөхцөлд эрчим хүчийг гамшгийн голомтод хүргэж, аврагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд ихээхэн тус дэмтэй ажил боллоо.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 
ЭХЭЗХүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн дарга Р.Энхтүвшин      утас: 11-342454
ЭХЭЗХүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, бодлого судалгааны хэлтсийн ЭША Ш.Төмөрбаатар  утас: 99097876

Холбоо барих: 
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Гутал оффисын 306 тоот
Утас/ факс: 976-11-341757
И-мэйл: info@meei.energy.gov.mn